Tuesday, April 19, 2011

Өгөгдлийн Нууцлал / security /

Криптограф гэдэг нь мэдээллийн агуулгыг нуух, үнэн зөв байдлыг бий болгох, илрээгүй
өөрчлөлт, цуцлалт болон зөвшөөрөлгүй хэрэглээнээс сэргийлэх зорилгоор өгөгдлийг
хувиргах зарчим, арга хэрэгслийг багтаасан шинжлэх ухааны салбар юм.

Монгол улс мэдээллийн аюулгүй байдалд ач холбогдол өгч MNS ISO/IEC 17799: 2007 Мэдээллийн аюулгүй байдлын бодлогын стандартыг гаргасан бөгөөд энэхүү стандартад криптографийн үндсэн ойлголт, шаардлагууд ба криптографийн хэрэгжүүлэлтийн удирдамжийг тусгаж өгсөн. Харин уг стандартаар түлхүүрийн удирдлага, өгөгдлийн энкриптлэлт, аудинтификаци зэрэг нь ямар крипто алгоритм, протокол, механизмуудаар хийгдэх тухай заагаагүй болно.
Иймээс энэхүү стандарт нь MNS ISO/IEC 17770-2007-ын дэд стандарт бөгөөд Монгол улсын төрийн байгууллагуудын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлыг криптографийг ашиглан гүйцэтгэх удирдамжаар хангана.

http://www.crc.gov.mn/file/sanal/crypto1.pdf


VPN - Virtual Private Network
VPN холболтын тусламжтайгаар та газар зүйн байрлал хамаарахгүйгээр дотоод сүлжээ мэт өндөр нууцлалтай сүлжээг бий

болгож чадна. Үүнийг хийхийн тулд танд интернетийн найдвартай холболт, VPN router 2 байхад л хангалттай.

Нууцлал / security /

Байгууллагын чухал өгөгдлүүдээ интернетийн сүлжээгээр ямар ч хамгаалалтгүй дамжуулах нь ёстой л чонын хүзүүнд мах

уясантай адилаар компьютерийнхаа өмнө бэлэн сууж байгаа хакеруудад сайхан боломж өнсөнтэй адилхан. Ялангуяа банк

санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг, салбар хоорондын тооцоогоо сүлжээгээр дамжуулан хийдэг бол өгөгдлийн нууцлал

хамгаалалт дээр дээд зэргээр анхаарах шаардлагатай. Интернетийн сүлжээгаар дамжуулсан өгөгдөл олон мянган компьютер

болон сүлжээний төхөөрөмжүүдээр дамжин зорьсон газраа хүрдэг тул түүнийг хүлээгээд сууж байгаа эзэн нь энэ явцад хяналт

тавих нь бараг боломжгүй зүйл юм. Харин өгөгдлийг нууцалсан бол арай сэтгэл амар байж болно.

Харин VPN холболт нь хэдийгээр интернетийг дамжуулах орчиноо болгон ашигладаг ч өндөр нууцлал бүхий VPN туннелийг 2

байгууллагын салыар хооронд гаргаж өгснөөр нууцлалын асуудлыг шийддэг.

From: http://montt.blog.gogo.mn/read/entry54122

No comments:

Post a Comment