Thursday, April 14, 2011

Өãºãäëèéí ñàíãèéí ñèñòåì

Төхөөрөмж талаас нь:

1. компъютер
2. нэмэлт хадгалах төхөөрөмж
3. нэмэлт төхөөрөмжүүд

Өгөгдлийн сан буюу Database гэдэг нь мэдээллийг хадгалахад зориулагдсан, дизайн нь хийгдсэн, логик уялдаа холбоо бүхий өгөгдлийн хуваан ашиглаж болох цуглуулга юм. ( мөн тэдгээр өгөгдлийн тодорхойлолтууд юм.)



-Өгөгдлийн сангийн давуу болон дутагдалтай тал

Давуу талууд:

- өгөгдлийг хувааж ашиглахад хялбар

- өгөгдөлд өөрийн эрхээр хандах боломж ( өөрөөр хэлбэл, нууцлал хамгаалалт сайн)

- өгөгдлийн давхардалтыг багасгах ба өгөгдлийн тогтвортой байдлыг хангах боломж

- өгөгдлийг найдвартай хадгалах ( өгөгдлийн хувилбарыг болон өгөгдөлд нөхөн сэргээх боломж )

- нийтэд түгээгдсэн стандарт байдал

- өгөгдлийн төвлөрөлт олон хэрэглэгч хандах боломж

- хяналт тавих боломж

Дутагдалтай талууд:

- хэт өндөр үнэ (DBMS-ийн нэмэлт техник төхөөрөмж, программ, хуучин системийг хөгжүүлэх үнэ)

- хэт цогц байдал

- хэт том хэмжээ

- программ хангамж болон техник хангамжийн гэмтэл.

Өгөгдлийн санг удирдах систем.

Өгөгдлийн санг үүсгэх, устгах, өөрчлөх боломжийг тодорхой хяналт хандалттайгаар олгодог программ хангамжийг өгөгдлийн санг удирдах систем гэнэ. Өөрөөр хэлбэл, DBMS нь өгөгдлийн сан болон хэрэглэгчийн программ 2-ыг холбож өгч байдаг. Өгөгдлийн сангийн удирдлагууд системүүд нь дараахь байгууламжуудаар хангагдана.

- Хэрэглэгчдэд DDL(Data Definition Language) буюу өгөгдлийн санг тодорхойлох хэлийг ашиглан өгөдлийн санг үүсгэх боломжийг олгож байдаг. DDL нь хэрэглэгчдэд өгөгдлийн төрөл болон бүтцийг тодорхойлон өгөгдлийн санд хадгалагдах өгөдөлд тодорхой шаардлага тавих боломжуудаар хангадаг.

- Хэрэглэгчдэд DML(Data Manipulation Language) буюу өгөгдлийн санг удирдах хэлийг ашиглан өгөгдлийн санг удирдах боломжийг олгож байдаг. DML нь өгөгдлийн сан дахь өгөгдлийг өөрчлөх, устгах болон өгөгдлийн сангаас мэдээлэл авах, мөн өгөгдлийн санд мэдээлэл оруулах боломжуудыг олгож байдаг. DML нь дотроо:

Procedural ( бичлэг бичлэгээр)

Non procedural ( хөлөг бичлэгээр) гэж 2 ангилдаг. Non procedural хэлний сонгодог жишээ бол SQL юм.

Өгөгдлийн санд хяналттайгаар хандах болоимжийг олгодог. Энэ нь өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хангадаг.

· Өгөгдлийн сангийн дизайн

Том хэмжээний өгөгдлийн санг зохион байгуулахад дараахь 2 төрлийн өгөгдлийн санг зохион байгуулагч хэрэгтэй болдог.

-Logical Database Designer (өгөгдлийн сангийн хийсвэр загварыг гаргагч)

өгөгдлийг тодорхойлох ( өөрөөр хэлбэл нэгжүүдийг болон тэдгээр шинж чанарыг тодорхойлох) нэгж хоорондын харилцаа хамаарлыг тогтоох

өгөгдлийн санд хадгалагдах өгөгдөлд тавигдах шаардлагуудыг тодорхойлох зэрэг ажлууды гүйцэтгэнэ.

-Physical Database Designer ( өгөгдлийн сангийн бодит загварыг гаргагч)

Байгууллагынхаа бүх өгөгдлүүд болон тэдгээр өгөгдлийнхөө бизнес утгыг маш сайн ойлгосон байх ёстой. Бизнес өгөгдөл гэдэгт нь тухайн өгөгдөл нь тухайн байгууллагынхаа хувьд ямар чухал үүрэг гүйцэтгэх вэ гэсэн ухагдхууныг илэрхийлдэг.

Physical Database Designer нь Logical Database Designer-ын зохион байгуулсан өгөгдлийг авч энэ нь бодит байдал дээр хэрхэн дүрслэгдэхийг зохион байгуулна. Тухайлбал,

- өгөгдөлд хадгалагдах хамгийн сайн бүтцийг, хамгийн сайн хандах аргыг тодорхойлох

- өгөгдлийн хийсвэр загварчилгааг хүснэгтүүд болон бүрэн бүтэн байдлын шаардлагууд болгон дүрслэх

- өгөгдөлд шаардлагатай нууцлалуудыг тодорхойлох

- өгөгдлийн Physical Database Designer буюу бодит загварчилгаа нь өгөгдлийн

баазыг зохион байгуулахаар сонгосон DBMS-ээс шууд хамаарна.





1. Өгөгдлийн сангийн загварчлал. Нэгж хоорондын харилцан хамаарлын загвар

Өгөгдлийн сангийн бүтцийг тайлбарласан багц зарчмыг өгөгдлийн загвар гэнэ.Өгөгдлийн сангийн бүтцийг өгөгдлийн төрөл, холбоос шаардлага тодорхойлдог.

-Өгөгдлийн загварын ангилал

Өгөгдлийн загварыг өгөгдлийн ямар зарчимыг үзүүлэх гэж байгаагаас хамааруулж ангилдаг.

-Өгөгдлийн ерөнхий загвар

Өгөгдлийн ерөнхий загварт обьект атрибут хамаарлыг тодорхойлж гаргадаг.

Обьект нь өгөгдлийн санд хадгалагдах бодит ертөнцийн обьект буюу үзэгдлийг дүрсэлдэг.Атрибут гэдэг нь тус обьектийн шинж чанарыг дүрсэлдэг. Обьект нь дотроо олон янз байдаг.Обьектийн холбоосын загварыг өгөгдлийн ерөнхий загварыг гаргахад ашигладаг.Энэ загвар дээр тулгуурласан ӨСУС олон байдаг.

-Өгөгдлийн физик загвар

Өгөгдлийн физик загварт өгөгдлийг хэрхэн зохион байгуулагдах ямар төрөл бүтэцтэй хадгалагдахыг дүрсэлдэг.

-Өгөгдлийн хэрэгжүүлэх загвар

Хэрэгжүүлэх загварт тухайн өгөгдлийн санг үүсгэж боловсруулахад хэрэглэж байгаа ӨСУС ашигладаг.Yүнд:Харьцаа,Сүлжээ,иерархи загварууд ордог.

Өгөгдлийн сангийн амьдралын цикл. Өгөгдлийн санг зохион байгуулах хөгжүүлэхэд боловсруулсан дээрх үе шатууд нэлээд нийлмэл алхам бүр нь өргөн хүрээг хамарсан асуудал болдог юм.

1. Enterprise modeling

Өгөгдлийн процесуудад анализ хийх,тодорхойлох.

Өгөгдлийн санд хэрэгцээтэй ерөнхий функционалиудыг тодорхойлох.

2. Conceptual data modeling

Нэгж болон холбоо хамаарал нэг бүрийг задлан шинжилж тодорхойлох

3. Logical database design

Transaction,form,view гэх мэт шаардлагатай өгөгдлийн сан дээрх функционалиудыг тодорхойлох.

Харагдацуудыг нэгтгэх

Өгөгдлийн нууцлалт бүрэн бүтэн байдлыг хангах

4. Physical database design and creation

Өгөгдлийн сан удирдах системд өгөгдлийн сангаа үүсгэх

Өгөгдлийн физик зохион байгуулалтыг шийдвэрлэх

Өгөгдлийн сангийн процессын загварыг програмдаа тусгах

5. Database implementation

Кодчлол ба тестчлэлийг ашиглах

Өгөгдлийн санг баримтжуулж авах

Өгөгдлөө оруулах

6. Database maintenance

Өгөгдлийн санд анализ хийх

Өгөгдлийн сангийн алдааг засварлах зэрэг болно.

Өгөгдлийн санг хөгжүүлэх сайжруулах гурван схемын зарчим.

Conceptual schema

Externel schema

Physical schema



Conceptual

Энэ үед ERM ба Object-oriented modeling загварчлах .

External

Relational database үүсгэх ,Нормчлох ,ERD-аас Relation руу хөрвүүлэх,Relation-нуудыг нэгтгэх .

Physical

Физик түвшинд өгөгдлийн санг тодорхойлох.





2. Relational Algebra, SQL хэлний үндэс.

SQL хэлний үндэс

Өгөгдлийн схемүүдийг тодорхойлж, өгөгдлийн санд хадгалсан өгөгдлийг боловсруулахын тулд өгөгдөл боловсруулах хэлийг /SQL хэл/ хэрэглэдэг.

1986 онд ANSI –д SQL хэл стандартчилагдсан ба 1989 онд ISO –д ороод 1992 онд шинэчлэгдсэн.

Relational Algebra бол Relational model-тэй холбоотой үндсэн формаль хэлбэрээр байна. Алгебр дахь Query нь үйлдлүүдийн олонлогуудаас бүрдэнэ. Relational Algebra-н үндсэн шинж нь нэг ба хэд хэдэн Relational-уудын хоорондох үйлдлүүдийг тодорхойлж байдаг. Relational Algebra-д илэрхийлэл байдаг. Энэ нь энгийн нэг илэрхийллээс олон төрлийн үйлдлүүдийг агуулсан байдаг. Эдгээр дотор Unary, Binary, Logic үйлдлүүд орж байдаг. Үндсэн нэг үйлдэлд Selection гэсэн үйлдэл орж байдаг. Selection үйлдлийг дүрслэхдээ σ (сигма) –р тэмдэглэнэ. σ нь тодорхой нөхцөл хангасан мөрүүдийн олонлог.

From: http://tsetsegjargal.ikhzasag.mn/index.php//home/post/16

1 comment:

  1. надаа маш их хэрэгтэй зүйл байна, баярлалааа анд минь

    ReplyDelete