Thursday, April 14, 2011

Өнөөгийн бизнесийн байгууллагад чухал үүрэг гүйцэтгэж байгаа өгөгдлийн сангийн төрлүүд

Өнөөгийн бизнесийн байгууллагад чухал үүрэг гүйцэтгэж байгаа өгөгдлийн сангийн төрлүүд
2009 оны 04-р сарын 20, Нийтэлсэн solongo
1. Өгөгдөл гэж юу вэ? - Өгөгдөл гэдэг нь тоо болон тэмдэгтүүдийн цогц юм.
2. Мэдээ гэж юу вэ? – Мэдээ гэдэг нь ямар нэг зорилгогүйгээр цуглуулсан өгөдөл.
3. Мэдээлэл гэж юу вэ? – Мэдээлэл гэдэг нь тодорхой зорилготойгоор ямар нэг хэрэгцээ шаардлагыг хангахуйцаар боловсруулагдсан мэдээг хэлнэ.

Өгөгдлийн сангийн төрлүүд
• Үйл ажиллагааны өгөгдлийн сан ( Operational database)
• Хувиарлагдсан өгөгдлийн сан ( Distributed database)
• Гадаад өгөгдлийн сан ( External database)
• Гипермедиа өгөгдлийн сан ( Hypermedia database)
• Өгөгдлийн агуулах ( Data warehouse) Өгөгдлийн сангууд ерөнхийдөө бүтэцийн хувьд ижилхэн бөгөөд маш олон төрлийн баазууд хэрэглэгдэж байна. Заримаас нь дурдвал Excel, Access, MS SQL, MySQL, ORACLE, Postgre SQL гэх мэт. Эдгээрээс хамгийн их хэрэглэгддэг Access, MS SQL –ийн тухай авч үзье.   Вэб технологи ашигласан төслүүд Вэб п/хэлний нэр Хувь HTML 7.3% XML 1.3% Java Script 7.3% ASP 6.0% JSP 2.9% J2EE 2.4% Apache 1.3% IIS 2.2% OracleAS 2.4% Weblogic 2.4% Websphere 0.9% Goldfusion 0.2% WebService 0.4% Бусад 6.2% Ашиглаагүй 59.3% нийт 100% Өгөгдлийн Сан Удирдах Системийг төсөлд ашигласан байдал DBMS-ийн нэр Хувь Oracle 45.5% SQL Server 8.5% PostgreSQL 0.9% MySQL 0.5% Sybase 0.3% Informix 0.0% ISAM 0.7% DB2 2.6% Access 1.0% HiRDB 5.0% IMS 5.0% Бусад DB 17.0% байхгүй 12.8 нийт 100% MS SQL сервер MS SQL Server бол microsoft компанийн үйлдвэрлэсэн Өгөгдлийн Сангийн удирдлагын систем юм. Түүний албан ёсны хэл нь Transact-SQL бөгөөд мөн ANSI/ISO стандартын Зохион Байгуулалттай Дарааллын Хэл /SQL/ ийг Microsoft болон Sybase хоёр хоёулаа хэрэглэдэг. Түүх MS SQL Server –ийн кодын бааз нь (хувилбар 7.0 оос өмнөх) Sybase SQL Server дээр суурилсан байсан ба microsoft-ын дээд түвшний өгөгдлийн сангийн зах зээлд Oracle , IBM , Sybase тай өрсөлдөж орох оролдлого байсан. Microsoft нь Sybase болон Ashton-Tate-тай албан ёсоор баг болж 1989 оны үед SQL Server 1.0 for OS/2 гэж нэрлэгдсэн анхны бүтээгдэхүүнийг үүсгэж зах зээлд гаргасан ба энэ нь Unix, VMS дээрх Sybase SQL Server 3.0 тэй бараг адилхан байсан. Microsoft SQL Server 4.2 хувилбар нь 1992 онд (Microsoft OS/2 хувилбар 1.3 дээр хамт багцлагдах боломжтой) гарсан. Дараа нь Microsoft SQL Server 4.21 for Windows NT хувилбар нь Windows NT 3.1 системтэй ижил хугацаанд мөн боловсруулагдаж дууссан. Microsoft SQL Server 6.0 нь NT системд зориулагдсан анхны хувилбар байсан ба Sybase аас ямар нэгэн зааварчилгаа ороогүй байсан. Windows NT хөгжүүлэгдэж дууссан үед Sybase, microsoft тэдний өөрсдийн загвар болон борлуулалтын төлөвлөгөөнөөс болж заргалдан хоёр тусдаа замаар явахаар болж салсан. Microsoft нь microsoft-ийн үйлдлийн системд зориулагдан бичигдсэн SQL ийн бүх хувилбарын эрхийг тохиролцож өөртөө авсан. Дараа нь Sybase энэхүү хэргээс болж өөрийн бүтээгдэхүүний нэрийг Adaptive Server Enterprise болгон өөрчилсөн. 1994 он хүртэл Microsoft-ийн SQL Server нь Sybase-ийн 3 зохиогчийн эрхийн тэмдэглэгээг өөрийн бүтээгдэхүүний баглаан дээр гаргаж байсан. Хуваагдсанаас хойш, хэд хэдэн өөрчлөлтүүд тус тусдаа хийгдсэн. SQL Server 7.0 хувилбар нь анхны Хэрэглэгчийн Зурган интерфейс /GUI/ тэй байсан ба Sybase-ийн кодыг өөрөөр ахин бичсэн байсан. Энэ нь MS SQL Server 2000 дээр амжилттай болсон ба энэ хувилбар нь анхны IA-64 архитектурт зориулагдсан хувилбар байсан. SQL Server-ийн хөгжүүлэлтийн түүх Хувилбар Он Програмын бүтэн нэр Код нэр 4.21 (WinNT) 1993 SQL Server 4.21 - 6.0 1995 SQL Server 6.0 SQL95 6.5 1996 SQL Server 6.5 Hydra 7.0 1999 SQL Server 7.0 Sphinx - 1999 SQL Server 7.0 OLAP Tools Plato 8.0 2000 SQL Server 2000 Shiloh 8.0 2003 SQL Server 2000 64-bit Edition Liberty 9.0 2005 SQL Server 2005 Yukon 10.0 2008? SQL Server 2008 Katmai Хувилбарууд MS SQL Server нь олон янзын хувилбаруудтай ба тус бүр өөрсдийн давамгай чадваруудтай ба мөн өөр өөр түвшний хэрэглэгчдэд зориулагдсан. Эдгээрийг доор дурдвал : SQL Server Compact Edition (SQL CE) Энэ нь SQL Server-ийн бага оврын хувилбар юм (2MB DLL footprint-тэй). Бусдаасаа бага хэмжээтэй байх ба мөн чадваруудыг нь багасган тохируулсан. Энэ хувилбар нь хамгийн ихдээ 4 ГБ хэмжээтэй байх боломжтой өгөгдлийн сангаар хязгаарлагдсан. Мөн Windows орчинд ажилладаггүй. SQL Server Express Edition Бол SQL Server-н багасгасан, үнэгүй хувилбар боловч өгөгдлийн сангийн үндсэн цөм хөдөлгүүрийг агуулсан байдаг. Өгөгдлийн сангийн , хэрэглэгчийн тоонд хязгаарлалт байдаггүй ба нэг процессор, 1GB ram, 4 GB өгөгдлийн сангийн файлтай байхаар хязгаарлагддаг. Бүтэн өгөгдлийн сан нь ганцхан .DBF файл байдаг. Энэ нь тэгэхээр XCOPY технологийг ашиглахад хялбар болгож байдаг. SQL Server Workgroup Edition Энэ хувилбар нь өгөгдлийн сангийн цөм хөдөлгүүр, функцуудыг агуулдаг боловч нэмэлт үйлчилгээнүүдийг агуулдаггүй. SQL Server Standard Edition Энэ хувилбар нь өгөгдлийн сангийн цөм хөдөлгүүр, stand-alone үйлчилгээний дагуух зүйлсийг агуулдаг. Enterprise хувилбараас ялгаатай нь хязгаарлагдмал нэг дор холбогдох боломжтой хэрэглэгчийн тоо юм. Бас зарим өндөр түвшний hot-add memory (сервер ажиллаж байх үед ч санах ой нэмэх боломжтой ! )гэх мэт функцууд , параллель индекслэх функц байдаггүй. SQL Server Enterprise Edition Энэ хувилбар нь SQL Server-н иж бүрэн хувилбар бөгөөд өгөгдлийн сангийн цөм хөдөлгүүр, нэмэлт үйлчилгээнүүд, SQL Server cluster –г үүсгэх, зохион байгуулах өргөн хэмжээний боломжууд хавсаргагдсан байдаг. SQL Server Developer Edition Энэ хувилбар нь Enterprise хувилбарын зарим чанаруудыг агуулсан боловч зөвхөн хөгжүүлэх, тестлэх боломжтой, өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн (өгөгдлийн бааз) серверт ажиллуулах боломжгүй лицензтэй байдаг. Энэ хувилбар нь Microsoft-н DreamSpark хөтөлбөрийн дагуу оюутнууд үнэгүй татаж авах боломжтой байдаг. Microsoft Access ТОВЧ ТҮҮХ 1992 оны 11-р сард Access-ийн анхны хувилбар болох 1.0 нь гарч байжээ. Удалгүй гарсан 2.0 хувилбарт нь Microsoft Windows-ын 3.0 хувилбар шаардлагатай байсан бөгөөд 4MB санах ой, хатуу дискэн дээр 14MB-ын сул зай шаардаж байжээ. Энэ үед програм нь 7-н ширхэг 1.44MB-ын уян дискэн дээр бичигдэж худалдаалагдаж байсан байна. Тэр үедээ уг програм их нэр хүндтэй байсан юм. Хатуу дискүүдийн нийтлэг хамгийн өндөр хэмжээ нь ердөө л 700MB байсан гэхэд туршилтын 700MB-аас их хэмжээ бүхий өгөгдлийн сан дээр хүртэл ажиллаж байв. Гэхдээ 700MB-аас илүү гарсан том файл дээр ажиллахад бага зэргийн алдаа гарах нь ажиглагдаж байсан тул үүнээс их хэмжээг хэрэглэгчдэд зөвлөхгүй байлаа. Өөрөөр хэлбэл програм маань маш их бичлэг бүхий өгөгдлийн сан дээр дажгүй ажиллаж байсан юм. Access-ын анхны код нэр нь Cirrus, формын хөдөлгүүрийг Ruby гэж дууддаг байв. Энэ бүхэн Visual Basic-ээс өмнө болсон бөгөөд Bill Gates ирээдүйн хөгжлийг олж харсны үндсэн дээр өөрийн гэсэн хэлтэй дараа нь өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой бие даасан програм давхар хөгжүүлэхээр шийджээ. Энэ төслөө Thunder гэж нэрлэсэн юм. Энэхүү 2 төсөл зэрэгцэн хөгжсөөр байсан бөгөөд Visual Basic систем бий болсны дараа нэгдэн нэг болсон түүхтэй. ХЭРЭГЛЭЭ Access-ийг жижиг бизнест зориулсан юм. Гэхдээ аварга том корпорацийн хэлтсүүд, оюутнууд ер нь хэн ч ашиглаж болно. Access-ийн баазыг ашиглан Microsoft-ийн Internet Information Services болон ASP (Micro¬soft Active Server Pages) зэрэг вэб хуудаснууд сайхан ажиллаж болдог. Чадварлаг програм хөгжүүлэгчид, програмын хоббитой залуус маш богино хугацаанд энгийн шаардлагуудыг хангахуйц програмыг Access дээр дор нь бүтээж чаддаг. Ер нь Access-ийн гол зорилго бол өгөгдлийн сантай ажиллах шаардлагатай энгийн програмыг богино хугацаанд өндөр чадвар шаардахгүйгээр бүтээхэд оршиж байгаа юм. Тухайн зорилгод нийцсэн жижиг програмыг хэдхэн цагийн дотор хийж өгчихөөд тохирох хөлсөө аван явдаг хүнийг “Замын програмчин” гэж баруунд нэрлэдэг юм байна. Access програм нь өөрөө Office багцад ордог тул хаа сайгүй суусан байх магадлалтай, олдоц сайтай байдаг байна. Харин сүлжээгээр дамжуулан өгөгдөлрүү хандах, Client-Server гэх мэтийн бүтэцтэй байх зэрэг өндөр шаардлагад Access нь амжилт муутай байдаг. Гэхдээ Access-ийн front-end буюу наад талын зүйлс нь их аятайхан. Формууд, тайлан гаргадаг багажууд, кодчлол зэрэг нь их хялбархан бас боломжийн хүчирхэг юм. Бас Access-ийг ашиглан SQL Server, Oracle гэх мэт системүүдийг хэрэглэж болдог. Access-ийн баазыг ядах юмгүй бусад системүүдийн бааз руу хөрвүүлэх боломжтой. Ер нь бол Access нь гарын дор өгөгдлийн сан бүхий програм бүтээх систем юм. ХӨГЖҮҮЛЭЛТ Access дээр маш хурдан үр дүнд хүрч програм зохиож болдог гэдгийг дахиад зориуд онцлон тэмдэглэе. Яагаад гэвэл түүний бүхий л table, queries, формууд, тайлангууд нь өгөгдлийн сандаа агуулагддаг байна. Query бичих шаардлага гарвал Ac¬cess нь Query Design Grid-ыг ашиглах бөгөөд график бүхий хэрэглэгчийн интерфэйс нь хэрэглэгчийг ямар ч SQL програмчлалын хэлний мэдлэггүй ч гэсэн нилээд бүтээмж өндөртэйгөөр хөгжүүлэх боломжийг олгоно. Query Design Grid нь хэрэглэгч хүнд эх table болоод холбогдож байгаа Table-ийг харуулах бөгөөд хэрхэн яаж холбогдож байгааг тод томруунаар харуулна. Холбохыг хүссэн талбар дээрээсээ хулганаар чирэхэд л холбогдож эхлэнэ. Microsoft Office багцад байдагчлан Ac¬cess дээр Visual Basic хэлээр програмчлах боломж бий. COM component бүхий 2 төрлийн Өгөгдлийн сангийн хандалт бий. Уламжлалт Data Access Objects (DAO) болон ActiveX Data Objects (ADO) гэсэн хандалтуудыг дурдах хэрэгтэй. Харин DAO нь MS Access-ийн сүүлийн хувилбар болох 2007 дээр шинээр танилцуулагдсан байна. MS Access-ийг жижиг програм, төслүүдэд хэрэглэх нь тохиромжтой. Яагаад гэвэл түүн дээр бичсэн програмыг томруулах, олон хэрэглэгч зэрэг хандах зэрэг үйлдлүүдийг хийхэд тийм ч тохиромжтой биш. Учир нь тэрээр жирийн л Desktop буюу Дэлгэцийн нэг хүнд зориулсан програмыг бичих зориулалттай. Ac¬cess-ын бааз руу хэд хэдэн хүн зэрэг хандвал тэрээр удаж эхэлдэг. Энэ бол том бэрхшээл билээ. Удна гэдэг бол энэ тал дээр ирээдүйгүй гэдгийг хэлж байгаа хэрэг. Ийм тохиолдолд SQL Server ашиглавал илүү үр дүнтэй.

ХАМГААЛАЛТ Хэрвээ өгөгдлийн сан их чухал бөгөөд нууцлах шаардлагатай бол Ac¬cess нь өөрийн өгөгдлийн сангаа түгжих/хамгаалах боломжтой. Тэрээр өөрийн өгөгдлийн сангаа .MDE гэсэн файл болгон хөрвүүлэх чадвартай. Энэ нь тусгай кодлогдсон файл юм.

ФАЙЛЫН ӨРГӨТГӨЛҮҮД
Microsoft Access нь өөртэйгөө холбоотой файлуудаа дараах байдлаар хадгалдаг.
• .mdb – Access Өгөгдлийн Сан (2003 ба түүнээс өмнөх)
• .mde - Access-ийн Хамгаалагдсан Өгөгдлийн Сан, VBA түүнийг Compile хийсэн байна. (2003 ба түүнээс өмнөх) • .accdb - Access-ийн Өгөгдлийн Сан (2007)
• .accde - Access-ийн Хамгаалагдсан Өгөгдлийн Сан, VBA compile хийсэн (2007)
• .mam - Windows Shortcut: Access Macro
• .maq - Windows Shortcut: Access Query
• .mar - Windows Shortcut: Access Report
• .mat - Windows Shortcut: Access Table
• .maf - Windows Shortcut: Access Form
• .adp - Access Project
• .adn - Access Blank Project Template
• .mda - Access Өгөгдлийн Сан, used for addins (2,95,97), previously used for workgroups (2).
• .mdw - Access Workgroup, database for user-level security.
• .mdf - Access (SQL Server) detached database (2000) Access 2007 Access 2007 нь юуны түрүүнд хэрэглэгчид бүх зүйлийг ойлгомжтой, хялбархан байхаар зохион байгуулагджээ.

Бэлэн өгөгдсөн загвар ашиглан ердөө маш богино хугацаанд application програм бүтээх боломжтой болсон байна. Хамгийн гайхалтай нь энэ бүхнийг хийхэд танд өгөгдлийн сангийн талаар гүнзгий мэдлэг хэрэггүй. Access 2007 дээр юу нэмэгдэв? Access-ыг ашигласан үед таа өөрийн хэрэгцээнд нийцсэн өгөгдлийн сан бүхий програмыг хялбархнаар зохиох төдийгүй ашиглах явцдаа хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн ядах юмгүй өөрчлөх, засварлах, хөгүүїлэх боломжтой юм. Microsoft Windows SharePoint Services 3.0 хэмээх үйлчилгээний тусламжтайгаар Office Access 2007 нь өгөгдлөө удирдах, хянах, багцлах, харах, бусадтай хуваалцах, нөөцлөх боломжуудыг олгоно. Загвар ашиглах нь Бэлэн загвар ашиглан бүрэн цогц програм үүсгэж болно. Загвар ашиглаж түүний бүтцийг судалснаар та Access-ын талаар маш ихийг мэдэх боломжтой. Загварууд нь Contact (Харилцаа холбоо), Tasks (Зорилгууд), Events (Үйл явдлууд), Students (Оюутнууд) гэх мэтээр бий. Access 2007-ын Хэрэглэгчийн Интерфэйсийг тайлбарлах нь User Interface буюу Хэрэглэгчийн Интерфэйс гэдэг нь яг танд харагдаж байгаа програмын бүхий л байдлыг хэлж байгаа юм. Цаанаа хичнээн ч мундаг кодчлолтой байлаа гэсэн интерфэйс муутай бол хэрэглэгч хүн олигтой юу ч хийж чадахгүй нь тодорхой. Тэгвэл 2007 нь цоо шинэ интерфэйстэй болж энэ тал дээр үнэхээр их сайжирчээ. Энэ интерфэйсийг олон улсын нэртэй тестлэгчид тестэлж шалгасан юм.

Шинэ интерфэйсийн гол өөрчлөлт нь хэрэглэгч хүн өөртөө хэрэгтэй юмаа, хэрэгтэй командаа аль болох саадгүй олохоор зохион байгуулагдсан байна. Office Access 2007 дээр хэрэглэгч хүн Access-тэй илүү дөхөмтэй ойлголцоход туслах зорилготой хэд хэдэн элементүүд нэмэгджээ. Хуучны Access дээр toolbar, цэсний ард нуугдчихдаг байсан олон олон команд, үйлдүүд одоо ил гаран зохион байгуулагджээ. Office-ын бас нэг онцгой боломж бол Getting Started with Microsoft Office Access гэсэн хуудас юм.

Энэ хуудасны тусламжтайгаар та тухайн програмын хамгийн анхан шатны ойлголтуудыг цэгцтэй авах учиртай. Шинэ програмын (Office-ын) интерфэйсийн гол өөрчлөлт бол Rib¬bon (Тууз) юм. Тууз нь команд, үйлдүүдийг ашиглагдах байдал, хэрэгцээгээр нь зохион байгуулж, багцалсан эд юм. Тэрээр дээд хэсэгт хөндлөнгөөр нилээд талбайг эзлэн оршино. Access 2007 дээр Home, Create, External Data, Database Tools гэсэн үндсэн туузны хавтаснууд бий.

From: http://soerby.blog.gogo.mn/read/entry28105

No comments:

Post a Comment